Тайваньд сурна
Admin 335 30 May, 2023

Тайваньд сурна


Сайн байцгаана уу, намайг Түшиг Номин гэдэг, би одоо Мин Чуан их сургуулийн 1-р курсын оюутан, IBT-д суралцаж байна. Би 9-р сард Тайваньд ирсэн бөгөөд шинэ ирэх оюутнуудад дулаан хувцас авчрахыг зөвлөж байна. Би юүдэнтэй цамцтай байхад дажгүйөвөлжчихнө гэж бодсон ч өвөл маш хүйтэн, салхитай байдаг тул дор хаяж 1 эсвэл 2 хүрэм авчрахыг зөвлөж байна. Тайваньд амьдрахын хамгийн давуу тал бол бүх зүйл технологийн хувьд маш дэвшилтэт байдаг гэж би хэлмээр байна. Энд ирснээсээ хойш янз бүрийн хүмүүстэй уулзаж, бас их зүйл сурсан. Энэ богино хугацаанд өөр өөр гарал үүсэлтэй, өөр өөр соёлтой хүмүүстэй уулзаж, дотносож, илүү нээлттэй сэтгэлгээтэй болсон нь миний хамгийн том өөрчлөлт гэж бодож байна. Гадаадад суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдэд өгөх миний зөвлөгөө бол нээлттэй байж, хүнд хэцүү цаг үед битгий бууж өгөөрэй, үргэлжлүүлээл байгаарай, эцэст нь энэ бүх хичээл зүтгэл нь үнэ цэнтэй байх болно. Follow FB/ IG/ YouTube: tec.mongolia
Comments