Тайваньд сурна
Admin
354
12 May, 2023
Тайваньд сурна
Сайн байцгаана уу, намайг Амарлин гэдэг. Тайпей хотын “Ming Chuan” сургуулийн 1-р курс төгсөх оюутан байна. Би энд ирэхдээ, Тайваний MOE гэдэг scholarship-ийг хүртэж ирсэн. Одоо International College-ийн IBT гэдэг мэргэжилд суралцдаг. Манай сургуулийн хувьд, гарын 5 хуруунд багтахаар Монгол хүмүүс байдаг. Тиймээс байнга гадны хүүхдүүдээр хүрээлэгддэг гэсэн үг. Би анхнаасаа ганцаараа амьдраад, бүх юмыг өөрөө хийнэ гэсэн төлөвлгөөтэй байсан. Энд, Монголтой харьцуулбал бүх зүйл нь маш convenient санагдаж байгаа. Жишээ нь, төрийн байгууллагууд нь гэхэд маш түргэн үйлчилгээтэй, зохион байгуулалттай байдаг учраас юм хөөцөлдөхөд амар санагдсан. Монголд ч гэсэн, Тайваний төлөөлөгчийн газарт тэтгэлэгийнхээ материалийг бүрдүүлж өгөхөд, сургуулиас тэнцсэн гэдэг бичиг нь байхад жагсаалтан дээрх бусад материалуудаа бэлдээд өгөхөд ямар ч төвөг байгаагүй. Мөн анх энд ирэхэд, корона-н байдал намдаагүй, байнга маск зүүх шаардлагатай байсан. Тэгээд эхэндээ хэцүү санагдаад, бүгчим, дээрээс нь масктай явахаар амьсгалж чадахгүй юм шиг санагдаж байсан ч хэдхэн сарын дараа дасчихсан. Одоо болохоор бараг Монголын өвөлд яаж тэсдэг байсан юм бэ гэж бодож байгаа. Миний өгөх нэг зөвөлгөө гэвэл, Тайвань ч байсан, хаашаа ч байсан, гадагшаа явах гэж байгаа бол зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл чи маш олон төрлийн, олон орноос ирсэн хүмүүстэй танилцаж, харилцана. Тийм учраас айж ичнэ гэдэг бол зөвхөн чамайг хойш татна. Нээлттэй, хүмүүст өөрийгөө зөв ойлгуулдаг, гол нь эелдэг байгаарай! Follow FB/ IG/ YouTube: tec.mongolia
Comments