2024 видео уралдаан - Algaakhuu Oyun-Erdene 云云
Admin
152
04 Dec, 2024
2024 видео уралдаан - Algaakhuu Oyun-Erdene 云云
2024 видео уралдаан [Taiwan My Second Home] 2nd Place - Algaakhuu Oyun-Erdene 云云 Сайн байцгаана уу? Намайг Алгаахүүгийн Оюун-Эрдэнэ гэдэг. Би Тайвань улсад ирээд нэг жил гаруй хугацааг ардаа үдээд байна. Одоогоор China Medical University-ийн Спортын эмчийн ангийн хоёрдугааркурст суралцаж байгаа. Тайваньд анх хөл тавиад олон шинэ зүйлстэй нүүр тулж байсан. Гэхдээ эндхийн хүмүүсийн халуун дулаан харилцаа, соёлын онцлог, тэр дундаа хөгжил дэвшилттэй нийгэм намайг маш ихээр гайхшруулсан. Эхэндээ бүх зүйл сонин санагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам Тайвань миний амьдралын салшгүй нэг хэсэг болж, намайг өөртөө татаж чадсан. Энэ удаагийн "Taiwan is my second home"видео бичлэгийн уралдаанд оролцож, 2-р байранд орсон нь миний хувьд маш том урам зориг болсон. Тайвань бол зөвхөн миний суралцаж, мэргэжлийн ур чадвараа ахиулах газар бус миний хувьд хоёр дахь эх орон болсон газар минь юм. Энд би зөвхөн суралцахаас гадна өөрийгөө олон талаар хөгжүүлж, олон улсын найз нөхөдтэй болж, дэлхий дахины хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь миний ирээдүйн замналд баттай суурь болж өгч байна. Цаашид Тайвань улсад эзэмшсэн сурч мэдсэн мэдлэг, туршлагаа ашиглан Монголдоо эргэж очоод эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг маш их хүсэж байна. Та бүхэнд миний бичлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Comments