2021 Video Contest
Admin 989 22 Nov, 2021

2021 Video Contest


2nd Place - 安琪Enkhchimeg Batbold "COVID Era" Сайн байнуу! Намайг Б.Энхчимэг гэдэг. Одоогоор Тайвань улсад ажиллаж амьдарч байгаа залуу үеийн нэгэн төлөөл байнаа. Юуны түрүүнд энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Тайваний боловсролын төв болон Мин Чуан их сургуулийн хамт олондоо баярлалаа. Энэхүү бичлэгээрээ Тайвань дахь нэг өдөр маань энэ pandemic-н үеэр хэрхэн өнгөрдгийг энгийнээр харуулахыг хичээсэн байгаа. Мөн түүнчлэн Тайваньд ирж сурах гэж буй Монгол болон гадаад оюутнуудад Тайваний суралцах орчин, тээврийн хэрэгсэл болон хоолны соёлын талаар ерөнхий мэдээлэл өгөхийг хүссэн байгаа. Хэдийгээр Тайваньд covid-н тархалт маш бага байгаа ч гэсэн Тайвань хүмүүс дор дороо ухамсартай байж маскаа зүүж гар ариутгагчаа сайн хэрэглэж байгааг харж болно. За тэгээд сүүлд нь энэхүү тэмцээндээ 2-р байр эзэлсэндээ маш их баяртай байна. Та бүхнийг Тайваньд ирж суралцахыг урьж байна.
Comments