2021 Video Contest
Admin 751 22 Nov, 2021

2021 Video Contest


3rd Place - 鄔珊倫Sarangoo Uuganbaatar "COVID Era" Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Намайг Сарангоо гэдэг. Тайваньд амьдараад 5жил болох гэж байна. Өмнө нь жил болгон энэ видео тэмцээнд оролцох юмсан гэж боддог байсан ч оролцож амжихгүй ч юм уу эсвэл хоцорчихсон байдаг байсан. Энэ жил удахгүй Монголруу бүр буцах гэж байгаа болохоор сүүлийн жил юм чинь заавал оролцчихоод буцна аа гээд видеогоо хийгээд явуулсан. Тэгэхдээ энэ жилийн сэдэв нь ковидын талаар байсан. Харин би ковид анх гарч эхлэхэд л энд байсан огт Тайваньаас яваагүй болохоор надад ковидын туршлага гээд өөрөө ярих юм бараг байхгүй. Тийм болохоор өөр орны найзуудыгаа оролцуулаад видеогоо хийсэн. Дөрвөн өөр орны хүмүүс оролцоод өөр өөрийнхөө хувийн туршлага болон өөрийнх нь оронд нь болж байгаа зүйлсийн талаар мөн Тайваньд амьдрах талаар санал бодлоо хуваалцсан байгаа. Энэ видеогоо хийхэд их сонирхолтой байсанаас гадна удахгүй Тайваниас явчихвал дахиад гадаад найзуудтайгаа уулзахгүй болно. Харин энэ видеон дээрээ найзуудыгаа буулгаад, дурсгал болгоод аваад үлдчихсэн. Зураг л үлдэнэ гэдэг бол видеон дээр бүр дуу дүрстэйгээ үлдэж байгаа нь их сайхан. Жил болгон Монголчуудын уулзалтыг зохион байгуулж жилдээ нэг удаа удаан уулзаагүй найзуудтайгаа уулзах мөн бусад Тайваньд амьдардаг Монголчуудтайгаа танилцах боломж гаргаж өгдөг Мин Чуан их сургуулийнхандаа маш их баярлалаа. Ковидын үед ч гэсэн тасалдуулахгүй онлаянаар зохион байгуулж мөн ийм гоё дурсгалтай видео хийж авч үлдэх боломж гаргаж өгсөнд маш их баярлалаа.
Comments